InternationalProject ManagementConference 2026
Future of Project Leadership: Delivering Value
0өдөр00цаг00минут00секунд
Ulaanbaatar Hotel, Ballroom
Мэргэжлээхөгжүүлнэ.Үнэ цэн бүтээнэ.Улаанбаатар2026 оны 10 сарын 9
11 дэх удаагийн International Project Management Conference нь төслийн удирдагчид, PMO-ийн дарга нар, гүйцэтгэх удирдлагууд болон PMI-ийн хамт олныг үндсэн илтгэл, панел хэлэлцүүлэг, Шилдэг төсөл, Шилдэг төслийн менежерийн шагнал гардуулах ёслолд нэгтгэнэ. Нэг өдөр, нэг сэдэв: үнэ цэн бүтээх.
Бага хурлыг Project Management Institute-ийн албан ёсны салбар болох PMI Mongolia Chapter зохион байгуулдаг. Тус байгууллага нь төслийн удирдлагын практик, шинжлэх ухаан, мэргэжлийг хөгжүүлэх зорилготой.
- 11дэх удаа
- 5үндсэн илтгэл
- 5панел хэлэлцүүлэг
- 1өдрийн илтгэл, шагнал, нетворкинг
Зургаан яриа, нэг сэдэв.
- 01
Төслөөр дамжуулан Монголыг бүтээн байгуулах нь
Үндсэн илтгэл I
- 02
Стратегийн PMO: Тайлагналаас үнэ цэн бүтээх хүртэл
Үндсэн илтгэл II · Панел II
- 03
Төсөлд хиймэл оюуныг практикт ашиглах жишээнүүд
Үндсэн илтгэл III
- 04
Төслийн удирдагчдад шаардлагатай ирээдүйн ур чадварууд
Панел III
- 05
Төслөөр дамжуулан дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх нь
Үндсэн илтгэл IV · Панел IV
- 06
Тодорхой бус нөхцөлд үнэ цэнийг бий болгох нь
Үндсэн илтгэл V · Панел V
Хөтөлбөр 10 сарын 9, Баасан гараг
Хэсэг тус бүрийн илтгэгч, модератор, панелистуудыг зарлана.
Үдээс өмнө08:15 – 13:00
- НетворкингБүртгэл / нээлт
- НетворкингНетворкинг / Танилцах үйл ажиллагаа
- НээлтНээлтийн үг
- Үндсэн илтгэлҮндсэн илтгэл IТөслөөр дамжуулан Монголыг бүтээн байгуулах нь
- ПанелПанел хэлэлцүүлэг IИрээдүйг бүтээж буй төслүүд
- ЗавсарлагаКофе завсарлага / Нетворкинг
- Үндсэн илтгэлҮндсэн илтгэл IIСтратегийн PMO: Тайлагналаас үнэ цэн бүтээх хүртэл
- ПанелПанел хэлэлцүүлэг IIСтратегийн PMO: Тэргүүлэх байгууллагуудын туршлага, сургамж
- Үндсэн илтгэлҮндсэн илтгэл IIIТөсөлд хиймэл оюуныг практикт ашиглах жишээнүүд
Үдээс хойш13:00 – 18:25
- Өдрийн хоолӨдрийн хоол
- ПанелПанел хэлэлцүүлэг IIIТөслийн удирдагчдад шаардлагатай ирээдүйн ур чадварууд
- ШагналШилдэг төсөл, Шилдэг төслийн менежерийн шагнал гардуулах ёслол
- Үндсэн илтгэлҮндсэн илтгэл IVТөслөөр дамжуулан дижитал шилжилтийг амжилттай хэрэгжүүлэх нь
- ЗавсарлагаКофе завсарлага / Нетворкинг
- ПанелПанел хэлэлцүүлэг IVМонголын томоохон өөрчлөлт, шинэчлэлийн төслүүдээс авсан сургамж
- Үндсэн илтгэлҮндсэн илтгэл VТодорхой бус нөхцөлд үнэ цэнийг бий болгох нь
- ПанелПанел хэлэлцүүлэг VМонгол Улс дахь төслийн удирдлагын мэргэжлийн ирээдүй
- ХаалтХаалт
Илтгэгчид
Нээлтийн үг
-

JavkhlantGanbaatar
PMP, PMI-ACP, PMI-PMOCP, Agile Hybrid Project Pro, DASM, DASSM
PMI Mongolia Chapter-ийн Ерөнхийлөгч
Javkhlant Ganbaatar нь PMI Mongolia Chapter-ийн 2026–2027 оны бүрэн эрхийн хугацааны Ерөнхийлөгч юм. Тэрээр 2022 оноос хойш тус Chapter-т Мэргэжлийн хөгжил хариуцсан захирал, Оролцогч талуудын харилцаа хариуцсан захирлаар мөн ажиллаж, хувь нэмрээ оруулж ирсэн.
Тэрээр өмнө нь Капитрон банк ХК-д Дижитал шилжилтийн газрын дарга, Mongolia Talent Network-т Гүйцэтгэх захирал, Санхүү эдийн засгийн их сургуульд төслийн удирдлагын цагийн багш, Инвескор ББСБ ХК-д Үйл ажиллагаа эрхэлсэн захирал, Худалдаа, хөгжлийн банкинд Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн нэгжийн дарга, Төслийн ахлах менежер, Харилцагч хариуцсан ахлах менежер зэрэг удирдах болон мэргэжлийн албан тушаалуудыг хашиж байсан.
Үндсэн илтгэгчид
-

PMI-ийн 20 гаруй жилийн идэвхтэй гишүүн Teresa (Terri) Knudson нь 2025 онд PMI-ийн Захирлуудын зөвлөл дэх хоёр дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсэн бөгөөд тус зөвлөлийн 2026 оны Засаглалын хороог даргалж байна.
Тэрээр байгууллагын хэмжээний нарийн төвөгтэй санаачилгуудад өөрчлөлт авчирсан үр дүнд хүрч ирсэн 38 гаруй жилийн туршлагатай, төслийн удирдлагын нэр хүндтэй удирдагч юм. Mayo Clinic-т тэрээр төлбөр тооцоо, захиргааны автоматжуулсан системд шилжих ажил, анхны эрүүл мэндийн цахим бүртгэлийг нэвтрүүлэх, байгууллагын нөөц төлөвлөлтийн системийг бий болгох, протоны цацраг эмчилгээний хорт хавдрын хоёр эмчилгээний төвийг барих ажлуудыг манлайлсан.
Төсөл, багцын удирдлагыг бүтэц, зохион байгуулалттай болгох хэрэгцээг олж харсан тэрээр Mayo Clinic Enterprise Portfolio Management Office (EPMO)-г үүсгэн байгуулсан бөгөөд тус алба нь PMI-ийн 2023 оны PMO of the Year шагналаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн. Тус албыг арван жил удирдсаныхаа дараа тэрээр Mayo Clinic-ийн Strategy Management Services хэлтсийг байгуулж, удирдан, стратегийн үйлчилгээ байгууллагын зорилгыг хэрхэн дэмжихийг шинээр тодорхойлсон.
Ажлын замналынхаа туршид тэрээр стратеги төлөвлөлт, санхүү, IT, дотоод аудит, үйл ажиллагааны чиглэлээр удирдах албан тушаалууд хашиж, багаар ажиллах, чанар, өөрчлөлтийн удирдлагын чиглэлээр шагналууд хүртсэн. Одоо тэтгэвэртээ гарсан тэрээр сайн дурын ажил, зөвлөх үйлчилгээ, аялал болон гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цагтаа анхаарч байна.
-
Зарлахболно
Үндсэн илтгэгч
Модераторууд
-

Tumentsogt (Tumen) Tsevegmid нь PMI Mongolia Chapter-ийн Хүндэт ерөнхийлөгч, Business Council of Mongolia-ийн Удирдах зөвлөлийн дарга, Future Energy Mongolian Hydrogen Council-ийн Удирдах зөвлөлийн гишүүн юм.
Төрийн болон хувийн хэвшилд 30 гаруй жил ажилласан ахлах удирдах ажилтан тэрээр Засгийн газрын стратегийн ач холбогдол бүхий уул уурхайн хөрөнгийг удирддаг үндэсний баялгийн корпораци болох Эрдэнэс Монголын CEO, Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, Дэлхийн банкинд хөрөнгө оруулалтын зээлийн төслүүдийн багийн ахлагч, General Electric-ийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан удирдах ажилтан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хорооны зохицуулагч зэрэг албан тушаалуудыг хашиж байсан. Тэрээр олон захиалагч, хандивлагчтай төслүүдийг удирдах, хэрэгжүүлэх чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай.
Дэд бүтцийн чиглэлээр тэрээр Монгол дахь сүлжээнд холбогдсон анхны салхин цахилгаан станц болох Салхит (50 МВт)-ыг хөгжүүлэх, Оюу Толгойн Төлөөлөн удирдах зөвлөлд хувьцаа эзэмшигчдийг төлөөлж, гүний уурхайн санхүүжилт, бүтээн байгуулалт болон Засгийн газартай хийсэн үр ашиг хуваах хэлэлцээний асуудлаар ажиллах, Дэлхийн банк/IDA-д сэргээгдэх эрчим хүч, эрчим хүч, усны салбарын хөрөнгө оруулалтын зээлийн төслүүдийг удирдах зэрэг ажлуудыг гүйцэтгэсэн.
Тэрээр Moscow Power Engineering Institute-д Цахилгааны инженерийн чиглэлээр MSc, Indiana University-ийн School of Public and Environmental Affairs-д Master of Public Affairs зэрэг тус тус хамгаалсан. Түүний мэргэшсэн чиглэлд төслийн удирдлага, хөрөнгө оруулалтын зээл, төслийн бэлтгэл ба санхүүжилт, эрчим хүчний салбарын зохицуулалт, бүс нутгийн эрчим хүчний хамтын ажиллагаа, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний үр ашиг, хотын дэд бүтэц, нийгэм, байгаль орчны хамгааллын арга хэмжээ багтдаг.
-
-

Батмөнхийн Уянга нь Их Британийн Глосестершайр-ийн Их сургуульд суралцан Бизнесийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан.
Тэрээр одоогоор Оюу Толгой ХХК-ийн Гүнийн уурхайн Төслийн удирдлагын багт Ахлах мэргэжилтнээр ажиллаж, гүний уурхайн үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлэхэд чиглэсэн нарийн төвөгтэй технологийн хөтөлбөрүүд болон хөрөнгө оруулалтын (CAPEX) төслүүдийн хяналт болон, Төслийн удирдлагын нэгжийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Уянга нь 2018 онд Оюу Толгой ХХК-д Гүнийн уурхайн төслийн Гэрээний ахлах зөвлөхөөр ажиллаж эхлэн, дэлхийн хамгийн нарийн төвөгтэй уурхайн орчны нэгэнд гэрээний удирдлага, засаглал, оролцогч талуудын хамтын ажиллагааны чиглэлээр өргөн туршлага, мэдлэг хуримтлуулсан.
Тэрээр Гүний уурхайн бизнесийн хүрээнд төслийн засаглалыг бэхжүүлэх, төслүүдийн нэгдсэн байдлыг сайжруулах, хэрэгжилтийн гүйцэтгэлийг нэмэгдүүлэх зорилгоор олон багуудтай нягт хамтран ажилладаг бөгөөд Гүнийн уурхайн үйл ажиллагааг дэмжих хөрөнгө оруулалтын төслүүдийн төлөвлөлт, хяналт шинжилгээ, удирдлагын үйл явцад идэвхтэй оролцож, төслийн багцын үр өгөөж, хэрэгжилтийн чанарыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулж байна.
2023 онд Гүнийн уурхайн Технологийн багт шилжин ажилласнаар инновацлаг технологийн төслүүдийг хэрэгжүүлэх, Төслийн удирдлагын чиг үүргийг манлайлан ажиллаж, гүний уурхайн үйл ажиллагааг илүү аюулгүй, ухаалаг, үр ашигтай болгох ажлыг хариуцан ажиллаж байна. Эдгээр санаачилгын ихэнх нь дижитал технологи болон автоматжуулалтын шийдлүүдийг нэвтрүүлэхэд чиглэдэг бөгөөд дэлхийд тэргүүлэгч зарим технологийг гүний уурхайн салбарт анх удаа хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлж байна.
Энэхүү ажлын хүрээнд тэрээр үйл ажиллагааны шилдэг байдлыг дээшлүүлэх, эрсдэлийн удирдлагыг сайжруулах, аюулгүй ажиллагааны үзүүлэлтийг ахиулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байна
-

Bolor-Erdene Battulga нь банк, технологи, дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнесийн шинэчлэлийн чиглэлээр 15 гаруй жилийн туршлагатай төслийн удирдлага, дижитал шилжилтийн мэргэжилтэн юм. ХасБанкинд тэрээр онлайн зээл, дижитал банкны шилжилт, дижитал бүтээгдэхүүн хөгжүүлэлт, байгууллагын дижитал банк зэрэг томоохон санаачилгуудыг удирдаж, хувь нэмрээ оруулсан. Тэрээр чиг үүрэг дамнасан болон олон улсын багуудтай хамтран ажиллаж байсан.
Тэрээр PMP, PMI-PBA мэргэшсэн зэрэгтэй бөгөөд PMI Mongolia Chapter-ийн Мэргэжлийн хөгжил хариуцсан захирлаар ажиллаж, төслийн удирдлагын чадавхыг хөгжүүлэх, Монгол дахь төслийн удирдлагын мэргэжлийн хамт олныг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Түүний сонирхдог чиглэлд төслийн манлайлал, дижитал шилжилт, бизнесийн үнэ цэн, оролцогч талуудын удирдлага, нарийн төвөгтэй, өөрчлөгдөж буй орчинд үр дүнд хүрэх зэрэг багтдаг.
Панелистууд
-

Munkhzaya Batbaatar нь Монгол Улсын банк, санхүү, хөрөнгийн зах зээл, судалгаа, дээд боловсролын салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай санхүүгийн эдийн засагч, академик удирдагч, бодлогын шинжээч юм.
Тэрээр Санхүү эдийн засгийн их сургуулийн Бакалаврын сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан дэд ерөнхийлөгч, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнээр ажиллаж байна. Мөн бодлого, зохицуулалт, магадлан итгэмжлэл, компанийн хэд хэдэн зөвлөлд гишүүнээр ажиллаж, санхүүгийн тогтвортой байдал, засаглал, эрсдэлийн удирдлага, комплаенс, стратегийн шийдвэр гаргалтын чиглэлээр мэргэжлийн хувь нэмрээ оруулж байна.
Тэрээр төрийн байгууллага, зохицуулагч байгууллага, олон улсын байгууллага, санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудад зориулсан 40 орчим судалгаа, зөвлөх төслийг удирдаж, оролцсон. Түүний сонирхдог чиглэлд санхүүгийн салбарын хөгжил ба тогтвортой байдал, мөнгөний бодлого, ESG ба бизнесийн ёс зүй, засаглал, эрсдэл ба комплаенс, стратеги, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт багтдаг.
Тэрээр Австралийн Monash University-д Australia Awards тэтгэлгээр суралцаж, Бизнесийн удирдлагын PhD болон Master of Banking and Finance зэрэг хамгаалсан бөгөөд PMI-ийн баталгаажуулсан Project Management Professional юм.
-

Энхжаргалын Өсөхбаяр нь Гүүгл (Google) компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр ажилладаг.
Өсөхбаяр нь АНУ, БНХАУ, Монгол, Энэтхэг, Герман зэрэг улсуудад дижитал шилжилт, стратеги төлөвлөлт, үйл ажиллагааны процессын оновчлол болон Oracle ERP, SAP зэрэг системүүдийн нэвтрүүлэлтийг удирдан чиглүүлж байсан туршлагатай. Өмнө "Тайгын Шанд" ХХК болон "Намир Групп / Хурд Групп"-т Бизнес хөгжил, дижитал шилжилт хариуцсан менежер, мөн АНУ-д "Cummins Inc" компанид дижитал шилжилтийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байв. Тэрээр Мичиганы Их Сургуулийг Үйлдвэрлэлийн болон үйл ажиллагааны инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй төгссөн.
-
-

Д.Цэлмэг, PMP, PgMP нь Шунхлай Холдинг ХХК-д Хөтөлбөр хариуцсан ахлах менежерээр ажилладаг бөгөөд төслийн төлөвлөлт, PMO, төсөл болон хөтөлбөрийн удирдлага, байгууллагын шинэчлэлийн чиглэлээр туршлагатай. Тэрээр төслийн төлөвлөлт болон PMO-ийн чиг үүргээс ажлын гараагаа эхлүүлж, төсөл, хөтөлбөрийн удирдлагын туршлага хуримтлуулан, одоо холдингийн түвшний стратегийн санаачилгуудыг хэрэгжүүлэхэд оролцож байна. Мөн PMI-ийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, PMI-ийн мэргэжлийн стандартуудыг боловсруулахад хувь нэмэр оруулсан.
-

М.Энхсаруул нь Премиум Корпорэйшнд Бизнес хөгжлийн менежер, PMI-PBA, PMI-ACP мэргэшсэн зэрэгтэй ба банк, логистик, худалдаа, үйлдвэрлэлийн салбарт нийтдээ 11 жил ажилласан туршлагатай. Тэрээр PMI Mongolia Chapter-ийн PMI-PBA Exam Prep Buddy Program-ийн ментороор ажиллан, дараагийн үеийн бизнес шинжилгээ, төслийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна. Капитал банкинд зах зээлийн эрсдэлийн шинжээчээр карьераа эхлүүлж, Ландбридж ХХК, Дижитал Концепт ХХК компаниудад бизнес шинжээч, санхүүгийн менежрийн үүрэг гүйцэтгэж байсан. Одоо Премиум Корпорэйшнд вендорын систем, бетон зуурмагийн үйлдвэрлэл, хүргэлтийн багц систем, дата засаглалын нэвтрүүлэлт зэрэг төслүүдийг Бизнес шинжээч, Төслийн менежерийн үүрэгтэйгээр удирдаж байна. Банк, санхүүгийн шинжилгээнээс бизнес шинжилгээ, систем хөгжүүлэлт, төслийн удирдлага руу өргөжсөн өөрийн мэргэжлийн замнал, олон салбарын туршлагадаа тулгуурлан төслийн хүрээнд бодит үнэ цэнэ бүтээхэд бизнес шинжилгээ болон төслийн мэргэжилтний үүрэг хэрхэн өөрчлөгдөж буй талаарх туршлага, үзэл бодлоо хуваалцана.
-
Энхсайхан Нарангэрэл нь EM Consulting LLC-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд байгууллагын дижитал шилжилт, ERP шийдлийн хэрэгжилт, бизнес процессын шинэчлэл болон төслийн удирдлагын чиглэлээр 15 гаруй жилийн туршлагатай мэргэжилтэн юм. Тэрээр газрын тос, уул уурхай, хөдөө аж ахуй, жижиглэн худалдаа, үйлдвэрлэл, эрүүл мэнд, үл хөдлөх хөрөнгө, инженеринг зэрэг олон салбарын байгууллагуудын үйл ажиллагааг орчин үеийн үүлэн технологи, дата-д суурилсан удирдлага, нэгдсэн ERP платформоор шинэчлэх төслүүдэд манлайлан оролцож ирсэн. Түүний туршлага нь дижитал стратеги боловсруулах, бизнес процессын дахин загварчлал хийх, байгууллагын өөрчлөлтийг удирдах, шийдлийн архитектур тодорхойлох, оролцогч талуудыг нэг зорилгод чиглүүлэх болон томоохон ERP хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэх ажлуудыг хамардаг. Microsoft Dynamics 365 Business Central шийдлийг М Си Эс Эстэйтс ХХК, Вэйлби ХХК, Монцемент Билдинг Материалс ХХК, Наран Мандал Энтерпрайзес ХХК, Ю Эл Экьюпмент Ко ХХК, Эм Си Эс Интернэшнл ХХК, Мера ХХК зэрэг байгууллагуудад амжилттай нэвтрүүлэхэд манлайлан оролцож, байгууллагуудын санхүү, борлуулалт, худалдан авалт, агуулах, хөрөнгө болон удирдлагын мэдээллийн урсгалыг илүү нэгдсэн, ил тод, хяналттай, үр ашигтай болгоход хувь нэмэр оруулсан. Өнөөдөр тэрээр Монголын байгууллагуудыг уламжлалт үйл ажиллагаанаас дата-д суурилсан, автоматжсан, уялдаа холбоотой дижитал байгууллага руу шилжихэд нь дэмжих зорилгоор EM Consulting LLC-ийг удирдан ажиллаж байна.
-
-
Хөтлөгч
-
Зарлахболно
Өдрийн хөтлөгч
Ulaanbaatar Hotel,
Ballroom
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Б.Алтангэрэлийн гудамж-7. Бүртгэл, нетворкингт зориулж үүд 08:15 цагт нээгдэнэ.

Тасалбар худалдаанд гарлаа
Хурлын өдрийн тасалбар
Оролцох эрх2026 оны 10 сарын 9, Баасан гарагUlaanbaatar Hotel, Ballroom
| Энгийн | Бүтэн өдөр; өдрийн хоол, кофе завсарлага багтсан | 200,000₮ |
|---|---|---|
| PMI Mongolia Chapter-ийн гишүүн | Гишүүний хөнгөлөлт; гишүүнчлэлийг бүртгэл дээр шалгана | 170,000₮ |
| Оюутан | Хүчинтэй оюутны үнэмлэхээ үүдэнд үзүүлнэ | 100,000₮ |
| 10+ хүний бүлэг | Нэг хүний үнэ; баг, байгууллагад | 180,000₮ |
10 сарын 9-нд уулзъя.
Бага хурлын багconference@pmimongolia.mn
Chapter-ийн албаadministration@pmimongolia.mn
Утас+976 7755 0880



